20161104 125426

Манай байгууллагын цахим  хуудсанд морилон саатаж буй танд болон Булганчууддаа, нийт иргэд, байгууллага, ААН-үүддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидэнтэй үргэлж цуг байж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх, хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах  үйлсэд хамтран ажиллахыг хүсье.

2010 онд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт орж, хяналтын хуудас, зөвхөн удирдамжийн дагуу, эрсдлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг хийж, системийн хэмжээгээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрх зүйн; хяналт шалгалтын үйл ажиллагааны; иргэний нийгэм, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх; байгууллагын хөгжил, соёлын төлөвшлийн чиглэлүүдээр шинэтгэлийн бодлого хэрэгжиж байна. Мөн “Шилэн данс”-ны тухай хууль хэрэгжихийн зэрэгцээ “Шилэн хяналт”-ын системд нэвтрэх үйл ажиллагаанд эрчимтэй шилжиж байна.

Энэхүү хариуцлагатай цаг үе биднийг мэдээллийн  эрин зуунд тулгуурлан  бүтээлч сэтгэлгээтэй, санаачлагатай, ажил хэрэгч чанартай, хурдтай ажиллахыг шаардаж байгаа юм.

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтаар шалгалтын тоо цөөрсөнтэй уялдаж, судалгаагаа гүнзгийрүүлэх, болзошгүй аюул, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  байгууллага, ААН-ийн дотоод хяналт шалгалтыг төлөвшүүлэх ажлын хэрэгцээ шаардлага нэмэгдсэн учир объектуудаа бүрэн хамарсан хоёр урсгалтай харилцаа мэдээллийн сүлжээ бий болгож, алсын зайн хяналтыг төлөвшүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байна.

Иргэдийн дуу хоолойг сонсож, хамтарч ажиллан олон нийтийн хяналт, ёс зүйтэй хяналт, үйлчилгээгээ сайжруулахад онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаанд нээлттэй, шударга, ил тод зарчим үйлчилж, хууль тогтоомж, стандартын хэрэгжилттэй холбоотой асуудлаар сонирхсон бүхий л асуултад түргэн шуурхай хариулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шалган туслахад манай шилэн хаалга өдөр бүр нээлттэй байгааг хэлэхэд таатай байна.

БУЛГАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА С.БАЯСГАЛАН

Add comment


Security code
Refresh

010248
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сөрд
Бүх өдөр
14
70
431
9190
1741
2801
10248

Your IP: 54.80.115.140
2018-04-22 01:03