cover

 
Хууль биелүүлэх ажлыг эрчимжүүлж, үр нөлөөг дээшлүүлэх нь Засгийн газрын гол үүрэг бөгөөд энд хамгийн нөлөө бүхий хүч нь төрийн захиргааны мэргэжлийн хяналт гэж үзэж түүнийг 1996 онд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын шийдвэрээр төрийн захиргааны тогтолцоонд шилжүүлж, Засгийн газрын үндсэн бүтцэд хамааралтайгаар аймгийн Засаг даргын дэргэд Мэргэжлийн хяналтын албыг байгуулснаар манай байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй.
Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон төрийн урт хугацааны бодлогын баримт бичгийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2002 оны 58, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор яам, газарт харьяалагдаж байсан 13 хяналтын алба агентлагийг нэгтгэн Улсын мэргэжлийн хяналтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд байгуулснаар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болжээ.
Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 69 тоот тушаалаар Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Мэргэжлийн хяналтын хэлтэс, Санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс, Байгаль орчны хяналтын тасагтайгаар зохион байгуулагдан улсын байцаагч 20, үйлчилгээний 8 ажилтантай нийт 28 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
МХЕГ-ын даргын2010 оны 70 тоот тушаалаар Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтэс гэсэн бүтцийн өөрчлөлт хийв.
Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоол, МХЕГ-ын даргын 2014 оны 5937 тоот албан бичгээр өгөгдсөн чиглэлийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдыг аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү аудитын албанд шилжүүлсэн.
Өнөөгийн байдлаар тус газар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны А/05 дугаар тушаалын дагуу Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс, Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэс, Сорилтын лаборатори гэсэн бүтэцтэйгээр 35 орон тоотой үйл ажиллагаа явуулж, газрын дарга бөгөөд улсын ахлах байцаагчаар Б.Батболд ажиллаж байна.

Add comment


Security code
Refresh

ayur sariin ayan

161703
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сөрд
Бүх өдөр
188
271
2375
157135
5923
12061
161703

Your IP: 34.204.173.45
2019-10-17 14:12