26805480 893877787458263 3737653905168059669 nТАНДАРТ УУЛТ ГЭЖ ЮУ ВЭ ?
? 330 мл шар айраг
? 150 мл вино 
?150 мл айраг
? 30 мл цагаан архи нэг стандарт уулт болно. /1 стандарт уулт=10гр цэвэр спирт агуулна/


Тохируулан хэрэглэх гэдэг нь: 7 хоногт 3-7 стандарт этонол агуулсан ундаа уухыг хэлнэ. Стандарт уулт гэдэг нь хүн бүр заавал хэрэглэх ёстой гэсэн ойлголт биш бөгөөд зөвхөн хүний уусан согтууруулах төрлийн зүйлийг хэмжих зорилгоор гаргасан нэгж үзүүлэлт юм.
Архи согтуурлах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь дараах сөрөг нөлөөтэй. 
1. ЦУСНЫ ДАРАЛ ИХЭСГЭХ 
Өдөрт 2 стандарт уултаас илүү хэмжээний архи хэрэглэхэд огт хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад цусны дарал ихсэлт 2 дахин нэмэгддэг. 
2. ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР
Архи хэтрүүлэн хэрэглэдэг эмэгтэйчүүд, архи огт хэрэглэдэггүй эмэгтэйчүүдээс хөхний хавдрын эрсдэл байнга өндөр байдаг.
3. ЖИРЭМСЛЭЛТ
Ургийн архины хам шинж үүсгэдэг ба өсөлт саатах, оюун ухааны хомсдол гэх мэт олон гажиг үүсгэдэг ба жирэмсэн үедээ огт архи хэрэглэхгүй байх аливаа эмгэгээс сэргийлнэ. 
4. Тархины цус хомсролын дайрлага нь түүний тэжээж буй цусны судас бөглөрөх (ischemic stroke ) эсвэл судас хагарч гэмтэх цус алдалтын ( hemorrhagic stroke ) гэсэн хэлбэртэй байдаг ба архийг хэтрүүлэн хэрэглэх нь тархины цус хомсролын дайрлагад өртөлтийг нэмэгдүүлдэг. 
5. ЭЛЭГНИЙ ЭСИЙН ХОРТ ХАВДАР
Архины хэрэглээтэй шууд хамааралтай ялангуяа элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өдөрт 5-н стандартаас илүү уудвал элэгний цирроз үүсдэг.
6. АВТО ОСОЛ, ГЭМТЭЛ
Цусан дахь архины агууламж 0.05 % байхад осол гаргах эрсдэл 2 дахин нэмэгддэг, 0.02 % байхад жолоо барих чадвар алдагддаг.

Add comment


Security code
Refresh

046317
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сөрд
Бүх өдөр
210
176
1615
43067
1832
8076
46317

Your IP: 35.175.190.77
2018-12-09 19:19