Эрүүл мэндийн хяналтын чиглэлээр 2015 онд

хийгдсэн хяналт шалгалтын мэдээлэл

Ìэргэжлийн хяналтын байгууллагын 2015 îíû õÿíàëò øàëãàëòûí   òºëºâëºãººíä òóñãàãäñàíû äàãóу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, эрүүл ахуй халдвар хамгаалал,  эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр олон нийтэд зарлагдсан 55 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтыг ÌХЕГ-ûí äàðãûí 2015 оны 90 дугаар òóøààëààð áàòëàãäñàí Эмнэлгийн үйл àæèëëàãààã øàëãàõ 3.1 кодтой õÿíàëòûí  õóóäас, Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах 3.3 кодтой хяналтын хуудсуудаар õèéж, эрсдэлийг тодорхойлов.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтаар: 15 байгууллагад төлөвлөгөөт шалгалт, 5 байгууллагад зөвлөнтуслахүйлчилгээг үзүүлсэн. Шалгагдсан байгууллагын 46,7 хувь  их, 53,3 хувь дунд эрсдэлтэй байгаа ба их, дунд эрсдэлтэй байгууллага 100 хувийг эзэлж байна. Энэ нь сүүлийн 7 жилд эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ажиллаагүй, хөндлөнгийн хяналт шалгалт хийгдээгүйгээс Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт хангалтгүй, зарим сумдын болон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нар тогтвор сууршилтай ажиллаагүйн улмаас тусламж үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гараагүй, эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналт шалгалт төлөвшөөгүйтэй холбоотой  байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой ирүүлсэн 2 иргэний гомдлыг газар дээр нь шалгаж илэрсэн зөрчлийгарилгуулж, зөрчилгаргасаналбантушаалтнуудад “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн шийтгэвэрийн арга хэмжээ авч цаашид алдаа зөрчил гаргахаас сэргийлж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, холбогдох хууль, тусламж үйлчилгээний удирдамж, стандарт, заавар журмыг сурталчлан таниулав.                

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтаар:

20 байгууллагад төлөвлөгөөт шалгалт, 12 байгууллагад зөвлөнтуслахүйлчилгээг үзүүлсэн. Шалгагдсан байгууллагын 25 хувь  их, 55 хувь дунд, 20 хувь  бага эрсдэлтэй байгаагаас их, дунд эрсдэлтэй байгууллага 80 хувийг эзэлж байна.

Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдийн 70 хувь нь  олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчний үед ашиглагдах тусгаарлах өрөөгүй, 85,7 хувь нь ариутгалын өрөө  нэг чигийн урсгалгүй, ариун, цэвэр, бохир хэсэг нь бүрэн тусгаарлагдаагүй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангаагүй, зөвхөн 1 өрөөтэй, ариутгал хийж буй эмнэлгийн мэргэжилтэн халдваргүйтгэл, ариутгалын чиглэлээр сургалтанд хамрагдаагүй, ЛХАЕ-ИИ-МАН, НИНЖ эмнэлгүүдийн түрээсийн байрны өрөө тасалгааны байршил, урсгал нь эрүүл мэндийн байгууллагад тавигдах эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, шалгагдсан эмийн сангуудын 60 хувь нь  ажлын хувцсыг угаах нөхцлийг бүрдүүлээгүй, эмийн сангийн ариун цэврийн болон аюулгүй ажиллагааны дүрэмгүй, 20 хувь нь эмийн гаралтай хог хаягдлыг зориулалтын өнгийн уутанд цуглуулдаггүй, хог хаягдлыг устгах журамгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Эм биобэлдмэлийн хяналтаар:

20 байгууллагад төлөвлөгөөт шалгалт, 5 байгууллагад зөвлөнтуслахүйлчилгээг үзүүлсэн. Шалгагдсан байгууллагын 40 хувь  их, 50 хувь дунд, 10 хувь  бага эрсдэлтэй байгаагаас их, дунд эрсдэлтэй байгууллага 90 хувийг эзэлж байна.

Эм бэлдмэлийг фармакологийн ангиллаар хаяглаж,  жороор олгох эмийг тусад нь байрлуулаагүй зөрчил 90%-д, жороор олгох эм, бэлдмэлийг стандартын шаардлага хангахгүй х¿÷èíã¿é æîðîîð îëãîдог зөрчил 100%-д, эм, эмнэлгийн хэрэгслийн орлого, зарлагыг компьютерээр хөтөлдөггүй, цувралыг тодорхой бичдэггүй зөрчил 90%-д, эмийн санд хөтлөгдөх анхан шатны бүртгэлийг стандартын дагуу бүрэн хөтөлдөггүй, 2-оос доошгүй жил архивлан хадгалдаггүй, эрүүл мэндийн төв, эмнэлгүүд нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлагын бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, устгалын бүртгэлийг огт хөтөлдөггүй зөрчил 100%-д, өвчтөнд хэрэглэсэн мансууруулах эмийн нэр, цувралын дугаар, хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд тодорхой бичиж баталгаажуулдаггүй зөрчил 90%-д, эмч нар өвчний түүхэнд бичигдсэн эмийн нэршлийг товчилж бичсэн, тун хэмжээ тодорхойгүй, нэг бүлгийн ижил үйлчилгээтэй 3 эмийг давхардуулж бичдэг зэрэг зөрчлүүд илэрсэн.

Зөрчлийн шалтгаан, нөхцөл: Сүүлийн жилүүдэд баригдсан сумын 10-20 ортой эмнэлгийн барилга нь зөвхөн хэвтэн эмчлүүлэх зориулалтаар баригдсан, эмнэлгийн хуучин барилга нь ашиглалтын шаардлага хангахгүйгээс амбулаторийн үйлчилгээг шинэ эмнэлгийнхээ барилгад явуулж байгаа нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөхөд нөлөөлж байна.  Ажиллагсдын хууль тогтоомж, дүрэм журам, стандартын мэдлэг сул, байгууллагын дотоод хяналт хангалтгүй байгаатай холбоотой байна

             Авсан арга хэмжээ:

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 221 заалт бүхий 32 албан шаардлага өгч, илэрсэн зөрчлийн 83,9 хувийг арилгууллаа. Эмнэлгийн байрны байршил, урсгал нь эрүүл мэндийн байгууллагад тавигдах эрүүл ахуйн шаардлага хангаагүй сувилахуйн НИНЖ  сувилахуйн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны ЛХАЕ-ИИ-МАН эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов. Зөрчлөө арилгаагүйгээс үйл ажиллагаа явуулаагүй байна. 28 нэр төрлийн 198785  мянган төгрөгийн хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг хураан устгаж, 4 аж ахуй нэгжид 1200000 төгрөгийн шийтгэвэр ногдуулав.

Эмнэлгийн ус, агаар, ариун материал, арчдас, халдваргүйтгэлийн бодис, хоол зэрэг 25 дээжийг шинжилгээнд хамруулж 9 дүгнэлт гаргасан. Шалгагдсан эмч, мэргэжилтэн, эм найруулагч 247 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгсөн. Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай, Ариун цэврийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудыг сурталчилж, байгууллагын сургалтыг 46 удаа 228 хүнийг хамруулан хийлээ.

Add comment


Security code
Refresh

040518
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сөрд
Бүх өдөр
83
264
1188
37465
4109
8600
40518

Your IP: 54.92.193.89
2018-11-15 06:43