cover

“Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг угтан “Аж ахуйн нэгж байгууллага, дотоод хяналтаа сайжруулъя” уриан дор дараах ажлыг зохион байгууллаа. “Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар өгөх зөвлөмж мэдээлэл”-ийг сум орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүхий л хэлбэрийн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэв. Мөн 6 сумын удирдлагууд, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл, улсын байцаагчидтай онлайн хурал зохион байгуулж, “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, МХЕГ-аас ирүүлсэн зөвлөмж мэдээллийг сурталчлан, сум бүрт дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх жишиг аж ахуйн нэгжийг сонгон ажиллах тухай үүрэг чиглэл өгч ажиллав. Бүрэгхангай суманд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа 11 аж ахуйн нэгжид “Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар өгөх зөвлөмж мэдээлэл”-ийг сумын улсын байцаагчаар дамжуулан хүргүүллээ.

Аймгийн төвд барилга угсралт, эрчим хүч, харилцаа холбоо, үйлдвэр, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа 17 аж ахуйн нэгж байгууллагуудад ““Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар өгөх зөвлөмж мэдээлэл”-ийг сурталчлан таниулах сургалт зохион байгуулав. Сургалтанд Эрчим хүч, харилцаа холбоо, Барилгын техникийн хяналт, Хөдөлмөрийн хяналт, Авто тээвэр, өргөх механизмын хяналтын чиглэлийн улсын байцаагчид оролцов. Сургалтаар Дотоод хяналт шалгалтын ач холбогдол, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах талаар чиглэл бүрээр мэдээлэл, хийж, зөвлөмж өгч ажиллалаа. Сургалтанд 17 аж ахуйн нэгжийн 37 ажилтан албан хаагч, удирдлагууд оролцлоо. Зохион байгуулагдсан ажлын талаар Аймгийн Булганы мэдээ сонины газар болон Сайхан Монгол телевизээр сурталчиллаа.

62230513 336547127025977 262056257039368192 n62303847 190815441859273 1536858801678843904 n

Add comment


Security code
Refresh

ayur sariin ayan

161652
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сөрд
Бүх өдөр
137
271
2324
157135
5872
12061
161652

Your IP: 34.204.173.45
2019-10-17 12:34